Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах зорилготой зохиогдож эхэлсэн “Талын Түмэн адуу -2021” арга хэмжээ энэ сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сумын “Тэнгэрийн андгай” цогцолборт зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Батноров сумын Засаг дарга Д.Жамба, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нар оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын урсгалыг бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой тул Хэнтий аймгийн ЗДТГазрын зүгээс "Мөнх-харилцаа" ТББ-д дэмжлэг үзүүлж 2 сая төгрөгний батламж гардуулсан юм.
Арга хэмжээний үеэр Эмнэг булгиулах, Шургуу уургалах, Сайхан морьтон хос, Удамт монгол хүүхдийн морьтон парад, залуусын адууны зүс таних тэмцээн, Богино зайны мориьын уралдаан, сээр цохих тэмцээн, Тайга нохойн хийц, амьд өгөөштэй Тайга нохойн уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.


АДМИН








Нийгэм






