Dark Light
Нийгэм | 2021-11-22

Мотоциклтой яваад сураггүй болсон 2 иргэн эсэн мэнд харьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн Бага газрын чулуу гэдэг газар 2021.11.20-ны өдрийн 12:00 цагийн орчим 2 хүн мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /31 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2021.11.12-ны өдрийн 01:30 цагаас зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 04:10 цагт түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагааг 11.21-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулах явцад тухайн 2 иргэн айлд хоночихоод гэртээ эсэн мэнд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг 2021.11.21-ний өдрийн 10:26 цагт зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00