Dark Light
Нийгэм | 2021-11-22

Тусгай хэрэгцээт иргэнийг осгож байхад нь аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газар / Иргэн Н, 31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2021.11.20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.21-ний өдрийн 11:15 цагт аймгийн  Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 2021.11.21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн тухайн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10