Dark Light
Нийгэм | 2021-11-22

Аймаг болон нийслэлийн хэмжээнд 12 түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 3 дугаар гудамжинд зөөврийн ус түгээх цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:21 цагт очиход “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 3х3 метрийн хэмжээтэй ус түгээх цэг шатаж байсныг байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 5 дугаар гудамжинд зөөврийн ус түгээх цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:47 цагт очиход “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 4х4 метрийн хэмжээтэй ус түгээх цэг шатаж байсныг байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 07:36 цагт очиход иргэн З-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн “Далан түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс урд зүгт 42 км/-т Байшин шатсан тухай мэдээллийг 11.21-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Н-ын 18х8, 10х25 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багийн 25 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:43 цагт очиход иргэн Б-ын 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7 дугаар гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн 6х4 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бургасын 1 дүгээр гудамжинд байшингийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 14:10 цагт очиход иргэн Х-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн “Цогт-Овоогийн пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ Нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 128 км замыг туулан 16:23 цагт очиж “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Таван толгой түнш” ХХК-ийн гэрээт ажилтан М-ийн “Хово ZZ4257” загварын ачааны автомашины чиргүүлд ачсан 10 тн нүүрс шатаж байсныг 3 цаг 07 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:04 цагт очиход иргэн Б-ийн 12х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 2 дугаар байрны хойд талд цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:53 цагт очиход иргэн С-ийн 24х12 метрийн хэмжээтэй “Од” цайны газрын байшингийн дотор тааз хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:36 цагт очиход иргэн С-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:07 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр, 10 метр хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10