"Онлайн шоп" буюу Цахим худалдааны үйлчилгээ эрхлэгчдийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тус дэлгүүрүүдийг шалгаж байгааг мэдээлсэн. Тээврээс шалтгаалалтай асуудлыг шалгахгүй гэдгийг мэдэгдсэн ба шалгаагүй болно. 10 орчим газрыг шалгахад 2 дээр нь зөрчил илэрч байна. Хуулийг мөрдөж ажиллахыг хүсье.
Хуульгүй улс биш. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд зохицуулагдах хэлбэрүүд бий. Ирэх 7 хоногт "Цахим худалдаа" эрхлэгчдийг хамруулсан сургалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас хийнэ" гэжээ.

АДМИН








Нийгэм






