Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Мөрөнгийн-Ам” гэдэг газарт “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 2021.11.23-ны өдрийн 00:24 цагт ОБЕГ-ын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 01:09 цагт очиход тус аймгийн “Алтай” сумаас Орхон аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Г-ын “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн гол цөмөрч суусан байсныг 32 минут ажиллан татан гаргажээ.
АДМИН








Нийгэм






