Dark Light
Нийгэм | 2021-11-23

ТЕГ: Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ Монгол улсын иргэдийн мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр "2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан нь хакеруудын алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан.

ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь Хаанбанкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгж дүгнэж болохоор байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10