Dark Light
Нийгэм | 2021-11-23

Дүйцүүлэх алба хаагчид бүтээн байгуулалтад ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.5, 3.2.7 дугаар заалтуудын дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны А/409, А/540 дугаар захирамжаар 2020-2022, 2021-2023 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 70 гаруй алба хаагч тус аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдсан орон нутгийн өмчит “ӨВ АГРО” ХХК-ийн Гурил тэжээлийн үйлдвэрийн малын ногоон тэжээл тариалах, хураах талбайд 9 дүгээр сарын 29-ний өдрөөс ажиллаж байна. 

        Дээрх хугацаанд цэргийн дүйцүүлэх алба хаагчид 5 ээлж /1 ээлж 10-15 хүнтэй 14 хоног/-ээр томилогдон үүрэг гүйцэтгэж, 410 га талбайгаас 45000 гаруй боодол ногоон тэжээлийг хурааж, сумдын аюулгүйн нөөцөд тээвэрлэх тээврийн машинд ачих зэрэг ажлуудыг шуурхай, чанартай  хийж, аймгийн аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд идэвх, санаачилгатай оролцож байна.

      Тус аймгийн удирдлагаас 14 хоног тутам дүйцүүлэх алба хаагчдын ажлын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд талархсанаа илэрхийлэн, үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл, ахуй хангалтад байнга дэмжлэг үзүүлж байна.

May be an image of 7 people and outdoors

                                     Дэд хурандаа Ч.АДЪЯА


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10