Dark Light
Нийгэм | 2021-11-23

"Энтрепренер–2021" шалгаруулалтын материал авч эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахалын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулж чадаагүй юм. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” арга хэмжээг 24 дэхь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байгаа ба уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Шилдэг 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

“ENTREPRENEUR 2021” арга хэмжээг дараах номинац, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:

А. ГРАН ПРИ ШАГНАЛ - 1 АЖ АХУЙН НЭГЖ

Оны Шилдэг 10 аж ахуйн нэгж

В. ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦИУД

Хөрөнгө оруулагч Энтрепренер

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер

Бүтээн байгуулагч Энтрепренер

Экспортлогч Энтрепренер

Импортлогч Энтрепренер

Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер

Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер

Инновац нэвтрүүлэгч Энтрепренер

Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренер

Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер

Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:

Уул уурхайн салбарын Энтрепренер

Барилгын салбарын Энтрепренер

Үйлчилгээний салбарын Энтрепренер

Худалдааны салбарын Энтрепренер

Хөдөө аж ахуйн салбар Энтрепренер

Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер

Хүнсний салбарын Энтрепренер

Тээвэр, логистикийн салбарын Энтрепренер

Аялал жуулчлалын салбарын Энтрепренер

Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер

Эрчим хүчний салбарын Энтрепренер

Санхүүгийн салбарын Энтрепренер

Банкны салбарын Энтрепренер

Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер

Даатгалын салбарын Энтрепренер

Аудитын салбарын Энтрепренер

Бусад (Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацад дэвшүүлнэ)

С. GREENPRENEUR 2021 НОМИНАЦУУД:

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер

Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер

Материал хүлээн авах хугацаа:

2021 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл бүртгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10