Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний газруудад Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам’’, Хариуцлагын гэрээ, Нийслэлийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамтарсан хяналт, шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өдөр бүр зохион байгуулж байна.
Уг хяналт, шалгалт одоогийн байдлаар давхардсан тоогоор Мэргэжлийн хяналтын газраас 9222 улсын байцаагч, Цагдаагийн байгууллагаас 12131, бусад байгууллагаас 10599 нийт 31952 ажилтан, алба хаагч ажиллаж, нийт 77005 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хязгаарласан үйл ажиллагааг "Хариуцлагын гэрээ"-гүй явуулсан 341, Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 10583, тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 1616, цаг хэтрүүлэн ажилласан 390, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 119, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 966 нийт 14015 зөрчил илрүүлж, 8893 зөрчлийг газар дээр нь арилгуулж, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд 1921 зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 363 хуулийн этгээд, 1549 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар торгууль ногдуулж, 9 хүнд шүүхээс баривчлах шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамж, хорио цээрийн дэглэм, тусгай нөхцөл шаардлага, Хариуцлагын гэрээгээ зөрчин үйл ажиллагаа явуулж, хариуцлага тооцогдсон 146 хуулийн этгээдийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж, удаа дараа зөрчил гаргасан 42 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалсан байна.
АДМИН








Нийгэм






