Dark Light
Нийгэм | 2021-11-24

Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж, “Сансар-32” худалдааны төвийн зүүн хэсэг нурж, агуулахын өрөөнд гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой.

Тус дадлага сургуульд  Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, “Сансар-32” худалдааны төвийн 100 гаруй алба хаагч хамтран оролцлоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10