Dark Light
Нийгэм | 2021-11-24

Автомашинтай зорчиж явсан иргэн сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.23-ны өдрийн 23:30 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10