Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны дарга, хурандаа Ч.Ууганбаяр нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар тус албаны даргаар цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Захиргаа удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баттогтох, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны дарга Ж.Дэлгэрсайхан нарыг хүлээн авч уулзан, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажил үйлчилгээг иргэд, хууль хяналтын байгууллагуудад түргэн шуурхай, чанартай хүргэж, албаны шуурхай бэлэн байдал, удирдлагын зохицуулалтыг хангаж, хамтран ажиллахыг чиглэл болголоо.
Мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан Ч.Ууганбаярын цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж дурсгалын зүйл гардуулан өглөө.
АДМИН








Нийгэм






