Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд “Яруу үдэш 2021” шинэ шүлгийн уншлагын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү шинэ шүлгийн уншлагад Монголын өнөө цагийн яруу найргийн өвөрмөц, содон өнгө аяс бүхий яруу найрагчдын төлөөлөл 21 яруу найрагч урилгаар оролцож, уран бүтээлийнхээ дээжээс хөгжим болон дүрслэх урлагийн шилмэл бүтээлүүдтэй хослуулан хүргэлээ.
Агуулга, хэлбэрийн шинэлэг эрэлхийлэл бүхий яруу найргийн бүтээлүүдийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх “Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлагаар олон нийтийн урлагийн боловсрол, тэр дундаа уран зохиолын боловсролын түвшинг дээшлүүлэх, урлаг хоорондын уялдаа холбоог сайжруулах, яруу найргийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн сацуу дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн сэтгэл зүйг дэмжиж, иргэдийн урам зоригийг сэргээн хөгжүүлэх зорилготой юм.
АДМИН








Нийгэм






