Dark Light
Нийгэм | 2021-11-25

Сураггүй болсон иргэн эсэн мэнд олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.23-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон. 11.24-ний өдрийн 12:25 цагт тухайн иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Мөнхжин гэдэг айлд хоносон байхыг олсон тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00