Dark Light
Нийгэм | 2021-11-25

19 настай хүү мотоциклтой яваад сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Учиг хорооллын 1004 тоотоос Төмөрбулаг сумын харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/ 2021.11.18-ны өдрийн 11:00 цагийн үед гэрлүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.24-ний өдрийн 11:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Э/19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан зохион байгуулж 1 дүгээр бүлэг сумын төвөөс эхлэн хойд зүгт 2 дугаар багийн “Цагаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар, сумын төвөөс Эгийн голоор “Өлхөний-Ам” гэдэг газар хүртэл 6 км завиар урсаж, 2 дугаар бүлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 4 дүгээр багийн “Хавиргын даваа” гэдэг газар хүртэл 2 км-т, 3 дугаар бүлэг сумын төвд 5 км-ын тойрогт явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоожээ.

2021.11.25-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00