Dark Light
Нийгэм | 2021-11-25

“Бадрах Энержи” ХХК 2000 ширхэг заг мод тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ураны ордод уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг. Үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлаас шалтгаалан биологийн төрөл зүйл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор говийн бүсийн ургамлын унаган төрөл зүйл болох заг мод тарьж, дүйцүүлэн хамгаалахад компанийн зүгээс анхаарч ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 2021 онд 2000 ширхэг заг модыг бусад нутгийн модлог ургамлын хамт тарьж, ургууллаа. “Бадрах Энержи” компани 5 га талбайд заг мод тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу заг модыг тарих талбайг нарийвчлан сонгон авсан. Энэ талбай нь үйлдвэрлэлийн туршилтын талбайд ойр, заг модыг тогтвортой тарьж ургуулах боломжтой, мал амьтан ихээр бэлчдэггүй, хүрч очиход хүндрэлгүй, хажуудаа усны эх үүсвэртэй талбай юм.  Оролцогч талуудын зүгээс уг дүйцүүлэн хамгаалах, ургамалжуулах арга хэмжээг дэмжсэн бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ орон нутгийн ард иргэдийн зан заншил, уламжлалыг онцгойлон хүндэтгэн хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10