Dark Light
Нийгэм | 2021-11-25

Гуравдугаар эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл Мэндийн Яамны санхүүжилтээр 40 нано.мкуб-ын багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж байгаа бөгөөд Нью Терравокс ХХК-ийн гүйцэтгэж буй уг үйлдвэрийн барилгын ажил 11 сарын 24-ны өдрийн байдлаар 45% хувийн гүйцэтгэлтэй  явагдаж байна.  

Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон бусад тасгуудын нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий  эмчилгээний орнуудад хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогоогүйгээр ухаалаг ажиллагаагаар хийн хоолойгоор дамжуулах боломж бүрдэх юм. Мөн энэхүү төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдаж байгаа бөгөөд уг компрессорийн тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх тул хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10