Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын "Хүний нөөцийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байна. Ажлын туршлагыг нь авч үзвэл ажилтнуудын 67,7 хувь нь 10 хүртэл жил, түүний дотор 43 хувь нь 4 хүртэл ажил ажиллаж байгаа нь боловсон хүчний тогтвор суурьшил тааруу байгааг онцоллоо.
Мөн тэрээр сүүлийн жилүүдэд тус салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрч, 11 аймгийн төв, хоёр суманд цэвэрлэх байгууламж баригдаж, өнөөдрийн байдлаар таван аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод байна. Үлдсэн аймгуудын цэвэрлэх байгууламжууд ирэх онд ашиглалтад орно. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Алтай хотын ус хангамжид анх удаагаа гадаргын усыг цэвэрлэж, удирдлагын ухаалаг системтэй болгох ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ бүх ажлын хүрээнд 300-400 ажлын байр шинээр бий болох байгаа ч мэргэжилтэй боловсон хүчнүүд дутмаг байгаа нь тус салбарын шийдвэрлэх эн тэргүүний асуудал болоод байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо онцоллоо.
АДМИН








Нийгэм






