Dark Light
Нийгэм | 2021-11-25

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян" эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болгон зарлаж өдгөө 187 улс тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын түншлэгч байгууллагуудтай хамтран “Хүчирхийлэл хүн бүрт хамаатай, Та ч бас” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Д.Цогтбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин Төлөөлөгч Др Сергей Диордиса, Швейцарын хөгжлийн агентлагийн захирал Др.Степани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лорна Роллз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10