Dark Light
Нийгэм | 2021-11-25

Тэмээний уралдаан-2021 эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймагт ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан үүлдрийн тэмээд байхын зэрэгцээ 2 бөхт тэмээн сүрэг, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал 2016 онд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "МОНГОЛ ТЭМЭЭ-999" арга хэмжээг хийж Геннист бүртгүүлжээ. 

Мөн “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж буйн нэг нь ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-2021 юм. Аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчид малчид иргэд оролцож байна. Уралдаан 11 сарын 25 буюу өнөөдөр Тайлаг тэмээний уралдаанаар эхэллээ. 35 орчим тайлаг тэмээд уралдахаар бүртгүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10