Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас хууль бусаар сум борлуулсан, бусдыг айлган сүрдүүлж, зодож зугтаасан, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 24 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдалд заналхийлж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 56 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Нийгэм | 2021-11-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






