Dark Light
Нийгэм | 2021-11-26

Н.Батмөнх: Муу ажил гэж байдаггүй. Гар хөдөлвөл аз жаргалтай амьдардаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Энэ үеэр Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нар "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан. 

Олны талархал хайр хүндэтгэлийг хүлээгээд буй эрхэм Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнхтэй уулзаж түүний баярын сэтгэгдлийн хуваалцлаа. Тэрээр: "Сэтгэгдэл маш өндөр байна. Миний Монголын ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Миний халаас дүүрэн бэлэгтэй явна. Энүүгээр явж байгаа хүмүүс баяр хүргээд өгч байна. Миний хөдөлмөрийг үнэлсэн Ерөнхийлөгч болон бүх хүмүүстээ Улаанбаатар хот тохижилтын газрын хамт олондоо баярлалаа.

Намайг төрөөс шагнана гэхээр би итгээгүй. Би улсад 44 жил ажиллахдаа цэрэг явлаа, уурхайчин явлаа. Муу ажил гэж байдаггүй юм шүү. Гар хөдөлвөл аз жаргалтай амьдардаг. Сэтгэл байвал бүх зүйл бүтнэ ээ гэж дүү нартаа захъя даа" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10