Dark Light
Нийгэм | 2021-11-26

"Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлд Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь амьдарч байна. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 18 хувь өсөж, хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляцийн 2.1 нэгжийг бүрдүүлж байна. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн ЗДТГ хамтран нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор "Өвлийн идэш" арга хэмжээг 1 сарын хугацаанд 3 үе шаттай зохион байгуулах ба эхний ээлжинд өргөтгөсөн худалдааг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн иргэдийн цагийг хэмнэх үүднээс Монгол шуудан компани хэрэглэгчийн захиалгын дагуу өвлийн идэшийг орон нутгаас тээвэрлэн Төв цэнгэлдэх хүрээлэн эсхүл таны гэрт шууд хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлнэ.

May be an image of 1 person and food

May be an image of 2 people and people standing

May be an image of 9 people, people standing and food

May be an image of 9 people, people standing and outdoors

May be an image of 4 people, people standing, fruit and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of food

May be an image of food and indoor

May be an image of 9 people, people standing and outdoors

May be an image of 1 person and food

May be an image of 1 person, food and corn

May be an image of 8 people

No photo description available.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10