Dark Light
Нийгэм | 2021-11-27

Аюулт вирусийн улмаас 79 улс хилээ хаалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Африкт коронавирусийн аюултай хувилбар бүртгэгджээ. Энэхүү хувилбар нь одоогоор Өмнөд Африк, Хонконг, Израил, Ботсвана, Бельги гэх газруудаас илэрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн салбарынхан В.1.1529 вирусийн тархалтын талаар дүгнэлтээ хэлжээ.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид: "Өмнөд Африкаас илэрсэн тохиолдлуудын ихэнх нь хүн ам ихтэй нийслэл болох Йоханнесбург хотод бүртгэгдсэн. Энэ асуудал нь вирус бусад оронд хурдан тархах магадлалыг өндөр болгож байна" гэлээ.

"Тэгвэл Өмнөд Африкийн хүн амын дөнгөж 24 орчим хувь нь вакцинд хамрагдсан нь халдварын тархалтыг хурдасгаж байгаа" тухай Томуугийн тахлын шинжлэх ухааны доктор Майк Тилдесли дурджээ.

Ямар газруудад хэрхэн илэрсэн бэ?

Хонконгод Өмнөд Африкаас ирсэн 2 хүнээс халдварын тохиолдол илэрсэн байна. Европт бүртгэгдсэн тохиолдлууд нь Египет, Турк, Малвиа улсуудаар дамжин Герман, Израиль улсад зөөвөрлөгдөн иржээ. 

Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын ихэнх хувь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс байсан нь ДЭМБ-ын эрдэмтдийн санааг зовоож байна.

Өмнөд Африктай хиллэдэг болон тус улс руу нислэг үйлддэг 79 улс аль хэдийн хилээ хаажээ. ДЭМБ болон НҮБ-аас улс орныхоо аюулгүй байдлын төлөө түр хугацаанд, яаралтай хилээ хаахыг зөвлөж байна.

Эх сурвалж: BBCnews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10