Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар / сумын төвөөс баруун хойд зүгт 4 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 11 сарын 26-ны өдрийн 16:37 цагт аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авч 4 км замыг туулан 16:52 цагт очиход Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Кондор” загварын ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн И /29 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.
Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 11 сарын 26-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5.5 км зам туулан 17:50 цагт очиход Улаанбаатар хотоос Тэрэлжийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-ийн “Портер” загварын ачааны автомашинтай, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ийн “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж ачааны автомашины жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т /39 настай, эрэгтэй/, суудлын автомашины жолооч Багануур дүүргийн харьяат Ч /27 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар
АДМИН








Нийгэм






