Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар "Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймагт мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүнийг олж тогтоожээ.
Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн аюулгүй байдал алдагдулсан зэрэг 14 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл хүүхдийнхээ аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 39 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

АДМИН








Нийгэм






