Dark Light
Нийгэм | 2021-11-27

Тусгаарлах байртай холбоотой асуудлаар санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах үйл ажиллагаа явуулах зочид буудлын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тусгаарлан ажиглах үйл ажиллагаа өмнө нь явуулж байсан 10 орчим зочид буудлын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, үйлчилгээ үзүүлэх төлбөр, хоол, хүнс, эрүүл ахуй үйлчилгээний талаар санал, бодлоо хуваалцсан юм.

Хил хаагдсантай холбоотойгоор бараа материал, хоол хүнсний үнэ нэмэгдсэн гэдгийг учирлаж, тусгаарлан ажиглах үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Бригадын генерал Б.Ууганбаяр “Тусгаарлагдах иргэдийн хоол хүнс, эрүүл ахуйн асуудлыг сайтар хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллахыг анхаарууллаа” гэж УОК-ыг Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10