Dark Light
Нийгэм | 2021-11-28

Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто зам гулгаатай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иймд жолооч, иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байх нь. Түүнчлэн,

29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

Арванхоёрдугаар сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулаад байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10