“Та гуравдугаар тунгаа хийлгэсэн үү?” гэж орсон газар бүр асуух боллоо. Хийлгэхгүй бол байж суух газаргүй болох шинжтэй. Учир нь коронавирус олон янзын дүрд хувилан даамжирсаар байгаа юм. Анхны хувилбар альфагийн араас дельта, лямбда, эпсилон, одоо омикрон гэх мэт садангууд гарсан тул олон нийтийг гурав дахь тунгаа хийлгэх нь зүйтэй гэж Эрүүл Мэндийн Яам зөвлөж, сануулж байна.
Нэг талаараа нэмэлт тунд хамрагдах эсэх нь бидний эрхийн асуудал боловч нөгөө талаар хэцүү нэртээс өөрсдийгөө болон эргэн тойрон дахь хүмүүсээ хамгаалах нь бидний үүрэг болж байна. Иймд энэхүү нийтлэлээрээ гуравдугаар тунгийн тухай найман чухал баримтыг бэлтгэн хүргэж байна.


АДМИН








Нийгэм






