Dark Light
Нийгэм | 2021-11-28

Эрэн сурвалжлагдаж байсан 2 хүнийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын "Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Төв аймгийн шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж эрэн сурвалжлагдаж байсан 1, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс эрэн сурвалжлаж байсан 1 хүнийг олж тогтоожээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас цагийн хязгаар зөрчсан, согтуугаар танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 13 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан, гэр бүлдээ аюул учруулж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 30 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

May be an image of 3 people


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10