Dark Light
Нийгэм | 2021-11-29

О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” Их дуулгаас алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНЭУ-ын нийслэлд энэ сарын 26-28-нд болсон “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ.

Монгол Улс баг тамирчид тус тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3 дугаар байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд хүч, ур чадвараа сорьсон О.Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд Гранд слам ангиллын мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялж Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ-20-д дэвшихээр боллоо.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө 2021 оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдаж 5 дугаар байр эзэллээ. 

Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 41 орноос 3 дугаар байр эзэлж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10