Dark Light
Нийгэм | 2021-11-29

11 осол бүртгэгдэж, 3 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 625 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.  

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн 

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтэж,  1 хүний амь хохирсон.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2  хүн гэмтсэн. 

Мөргөлдөх хэлбэрээр  1 осол бүртгэгдэж, 10 гэмтэж, 1 хүний амь хохирсон.

  Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 150, орон нутагт 51, улсын хэмжээнд 201 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10