Энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Энэ үеэр
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарыг "Алтан гадас" одонгоор шагнасан.
Тэдэнд зориулан дуучин М. Нарантуяа /Нара / цахим сүлжээнд хандивын аян өрнүүлж цугласан хандивын 24 сая төгрөгийг өнөөдөр Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын гурван ажилтанд гардууллаа. Алтан гадас одонт Н.Батмөнхөд 14 сая, С.Жаргалсайхан, Г.Бямбадорж нарт тус бүрт нь таван сая төгрөг гардуулсан юм.



АДМИН








Нийгэм







