Dark Light
Нийгэм | 2021-11-29

45 суманд хэрэгжих төслийн мэдээллийг танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн II, III шат 2020 оноос баруун бүсэд хэрэгжиж эхэлсэн. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан кластерийн зорилтот сумуудад мэдээлэл дутмаг байгаа. Иймд Ховд аймаг дахь зөвлөх баг, төслийн ажилтнууд хамтран Ховд, Увс, Баян-өлгий, Говь-алтай, Баянхонгор аймгийн 45 суманд үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллаж байна. 

Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих ажлуудын талаар харилцан ярилцаж, орон нутгийн онцлогт тохируулан аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчны мэргэжлийн байгууллагаас гадна орон нутаг цаашид төсөлтэй хэрхэн хамтарч ажиллах санал солилцов. 

Төслийн зүгээс 2021 орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил, кластер, экологийн холбоос нутаг, хуваарилалт, менежментийн зөвлөл, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд, бүлэг нөхөрлөлийн төлөөллүүдэд өгч ажиллаж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10