Dark Light
Нийгэм | 2021-11-29

Н.Батмөнх: Нэг сая төгрөгөө түлэнхийн тасагт хандивлаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан гурван эрхэмд ард түмнээс хандивласан мөнгөн бэлгийг дуучин Нара буюу М.Нарантуяа гардууллаа. Ард түмнээс нийт 24 сая 277 мянган төгрөг цугларчээ. Энэ талаар дуучин М.Нарантуяа "Нийт 15 сая төгрөг цугларсан байхад ард түмнийхээ бас хүсэлтийг сонсож 5 саяар нь тэнцүү хувааж өгөхөөр төлөвлөсөн байсан. Харин түүнээс хойш орж ирсэн мөнгийг Н.Батмөнх ахад өгөхөөр болсон. Ийнхүү "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан 

- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,

- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан ах нартаа 5 сая төгрөгийг гардуулж байна.

Харин Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх ахдаа 14.277.000 төгрөгийг ард түмнийх нь өмнөөс гардуулж байна. Залуучууддаа, иргэддээ хандаж хэлэхэд соёлтой байж хогоо хогийн саванд хийж хэвшицгээе гэж уриалмаар байна" гэлээ.

Харин иргэн Н.Батмөнх "Ард түмэндээ маш их баярлалаа. Энэ бол миний бус бидний шагнал. Та бүхнийхээ итгэлийг дааж улам хичээж ажиллах болно. Мөн дуучин Нара дүүдээ баярлалаа. Энэхүү мөнгөн бэлэгнийхээ 1 сая төгрөгийг түлэнхийн тасагт хандивлаж байна" гэв. 

Мөн бусад хоёр эрхэм ч ард иргэддээ баярласанаа илэрхийлж тус тус 500 мянган төгрөгийг түлэнхийн тасагт хандивласан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10