Dark Light
Нийгэм | 2021-11-30

Дурангийн мэс заслыг орон нутагт хийдэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын тасаг 12 сараас эхлэн орон нутагтаа дурангийн мэс засал хийж эхэлнэ. Мэргэжлийн сургалтын баг ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дадлага сургуулилтыг зохион байгуулжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт Улаанбаатар хотын гурав дахь шатлалаас монгол Японы мэс заслын нийгэмлэг,  Улсын нэгдсэн төв эмнэлгээс

МУ-ын төрийн шагналт Анагаахын шинжлэх ухааны доктор профессор О.Сэргэлэн ,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын танхимын багш, МУ-ын төрийн шагналт МУ-ынн хүний гавьяат эмч н.Эрдэнэ, Улсын төв нэгдүгээр эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч н.Энх-Амгалан, Анагаахын шинжлэх ухааны монгол Японы эмнэлгийн мэс заслын сувилагч н.Гантулга нарын бүрэлдэхүүнтэй баг ирж орон нутагт газар дээр нь дурангийн мэс заслыг хийж дадлагажуулах үйл ажиллагаа явуулсан байна. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг 12 сард дурангийн мэс заслын анхны хагалгааг хийх бэлтгэл ажлын хүрээнд 2 үйлчлүүлэгчийг бэлтгэж мэс заслын тасгийн хамт олон багш нартайгаа хамтарч хагалгаа амжилттай хийжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10