Dark Light
Нийгэм | 2021-12-01

Аймгийн баяр наадмын цол олгох барилдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Чойр хот байгуулагдсаны 30, Сүмбэр сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, ГОВЬСҮМБЭР аймгийн баяр наадмын цол олгох барилдаан 2021 оны 11 сарын 30-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Барилдаанд 128 бөх оролцон барилдсанаас Сүмбэр сумын харьяат “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн арслан Төмөрбаатарын ПҮРЭВСҮРЭН түрүүлж “Аймгийн хурц арслан” болсон бол Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн нэмэх начин Очирхуягын ЖАВХЛАНБАЯР үзүүрлэж “Аймгийн заан” цол тус тус хүртжээ. Шөвгийн дөрөвт Сүмбэр сумын харьяат, Хилчин спорт хороо, “Тэс Сүмбэр” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн МӨНХБААТАР, Сүмбэр сумын харьяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Бат-очирын ГОНЧИГТАВХАЙ нар шалгарч шөвөг нэмлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10