Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 60-аас дээш насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1932 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5448 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 10,370 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 1,014 хүүхэд, 201 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2,137
Хүндэвтэр-2,540
Хүнд-660
Маш хүнд-111 хүн байна
АДМИН








Нийгэм






