Dark Light
Нийгэм | 2021-12-03

Автомашин мөргөлдөж төмөр эд ангид хүн хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Энержи 0 цэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 111 км-т, сумын төвөөс урд зүгт 11 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12 сарын 02-ны өдрийн 16:46 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. 11 км замыг туулан 17:05 цагт очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан иргэн Э /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, 2 хөл хугарсан байсныг 17:35 цагт  автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08