Dark Light
Нийгэм | 2021-12-03

Нууранд живсэн Хово машиныг өнөөдөр татан гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт “Дөрөлж” нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг 12 сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09:00 цагт эхлүүлж, мөсийг хөрөөдөж, тус автомашиныг гаргахаар ажилласан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 17:52 цагт түр зогсоож, 12 сарын 03-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3,1 метр байна. /

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08