Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 375 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80+ насны 3 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1938 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5114 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 9974 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 960 хүүхэд, 168 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2034
Хүндэвтэр-2411
Хүнд-571
Маш хүнд-98 хүн байна.

АДМИН








Нийгэм







