"Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй ёс зүйгүй харилцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж нийгэмд эмзэглэл үүсгээд байна. 2021 оны 12 сарын 02-ны өдөр тавигдсан бичлэгийн мөрөөр бид сурвалжилж байна.
Тухайн цэцэрлэгийн удирдлага, аргазүйчийн хэлж буйгаар эхний удаад сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ аваад байна гэв.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтаар Эрдэнэбулган сумын Засаг дарга тухайн асуудалд хариуцлага тооцох эрхтэй.
Тус цэцэрлэгийн багш, удирдлагуудтай холбоотой асуудалд арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргын Орлогч даргаар ахлуулсан Ёс зүйн зөвлөл хуралдсан байна.
Тодруулбал аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсны дараа эцсийн шийдвэр гарна" гэв
АДМИН








Нийгэм







