Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 327 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1943 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4646 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8804 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 744 хүүхэд, 170 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1727
Хүндэвтэр-2303
Хүнд-527
Маш хүнд-89 хүн байна.

АДМИН








Нийгэм







