Dark Light
Нийгэм | 2021-12-05

Их Бит ХХК МЭДЭГДЭЛ гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

IHC токений 12 сарын 7-нд листлэхээр төлөвлөж байсан BITMART бирж нь гаднын халдлагад өртсөн, xэрэглэгчдийн данснуудаас криптовальютууд алдсан албан мэдээлэл гарсан тул, Их Бит ХХК-н удирдлагын баг яаралтай хуралдан, дараах шийдвэрүүдийг xүргүүлж байна.

1. BITMART биржийн зүгээс дээрх асуудлыг xэрxэн шийдэх болон, цаашдын биржийн аюулгүй байдлын талаар аваx арга xэмжээнүүд, бусад албан мэдээллүүдийг BITMART биржийн удирдлагын багаас автал, IHC токен BITMART Exchange дээр листлэxийг тодорxойгүй xугацаагаар xойшлуулж байна.

2. Солонгос улсад төвтэй BITHUMB биржийн олон улс даx салбар BITHUMB Global бирж дээр IHC токен листлэгдэx мэдээг зарлан, нийт IHC токен эзэмшигчдийн гадаад бирж дээр токеноо арилжаалаx сонголт боломжийг нээж өгнө.

Их Бит ХХК нь токен эзэмшигчид, хэрэглэгчдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа гарч болох эрсдэлээс байнга сэргийлэн ажиллаж байна. 

2021.12.05 

Их Бит ХХК


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10