Dark Light
Нийгэм | 2021-12-05

Манай тамирчид 1 алт 3 хүрэл медаль хүртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ливан улсын Бейрут хотноо болж буй жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дүнгээ гаргана. Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас  7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 тамирчин оролцож 1 алт хоёр хүрэл медаль хүртжээ. Охидын -57 кг-ын жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль хүртлээ. Харин өчигдөр буюу залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Чингэлтэй дүүргийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн цорын ганц хүрэл медалийг авчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10