Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажиллаа.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
2021 он гарсаар 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194, нийт 1657 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
АДМИН








Нийгэм







