Dark Light
Нийгэм | 2021-12-06

Улаан тором нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3-р  багийн Баяндаа хөндий гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд  зүгт 118 км, сумын төвөөс зүүн  урд  зүгт 23 км-т  энэ сарын 4-нд ачаа тээвэрлэж явсан Митсубуши пусо  загварын автомашин Улаан тором нуурын мөсөнд  цөмөрсөн.

Онцгой байдлын газрын алба хаагчид, Засаг даргын тамгын газрын албан хаагчидтай хамтран 15 тн ачааг буулгаж, 40 см зузаантай мөсийг хөрөөдөж, 10 метрийн урттай, 5 метрийн өргөнтэй зурвас бэлтгэн автомашиныг өчигдөр татан гаргасан байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10