Dark Light
Нийгэм | 2021-12-06

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, "Богд хааны ордон музей"-н захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар ажиллалаа.

Ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолоор батлагдсан “Тогтоолд өөрчлөлт  оруулах тухай" тогтоолын хэрэгжилт, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Баян-Өлгий аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил, соёлын төвийн жишиг стандартын төслийн талаар мэдээлэл өгч, аймгийн хөгжимт драмын театр, номын сан, музейн үйл ажиллагаатай танилцан удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулагдсан "Бүргэдийн баяр 2021" үйл ажиллагаа болон Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газартай танилцлаа.

Мөн Баян-Өлгий аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан шаардлагатай зарим компьютер, тоног төхөөрөмжийг гардуулсны зэрэгцээ соёлын салбартаа үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнууддаа Соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10