БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Азийн газрын дарга Чой Хи Дог 2021 оны 12-р сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяатай уулзаж БНСУ-д гарсан Монгол Улсын иргэн дунд сургуулийн сурагч охиныг бүлэглэн хүч хэрэглэж, хохироосон хэргийн асуудлыг хөндөж ярилцав. Талууд тус хэргийг туйлын ноцтой асуудал хэмээгээд энэхүү хэргийн улмаас хоёр улсын иргэд хоорондын нөхөрсөг харилцаанд сэв суух ёсгүй гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын ГХЯ-ны ЗХАГ-ын дарга Чой Хи Дог нь тус хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг Монголын талаас тавьсан хүсэлттэй холбогдуулан Солонгосын талын холбогдох байгууллагад хүсэлт тавьж хамтран ажиллах боломжийн талаар идэвхтэй судалж үзэхээр тохиролцов. Мөн энэ үеэр Элчин сайд Н.Эрдэнэтуяагийн зүгээс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд Солонгосын тал уг асуудлыг БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яаманд уламжлахаа мэдэгдэв. Түүнчлэн талууд Монгол Улсад оршин сууж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд ч мөн адил онцгой анхаарал хандуулан нягт хамтран ажиллахаар болов.
Нийгэм | 2021-12-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







